Өдрийг аяга кофегоор эхлүүлдэг хүмүүс сэргэх, сэтгэл гундуу байдлаа арилгах, бүтэн өдрийн турш өөдрөг байх төгс арга гэдгийг мэднэ.
Гэхдээ кофе нь зөвхөн сэтгэл сэргээх төдий ундаа биш юм.
Кофеин нь бодисын солилцоог түргэсгэж, зүрхний үйл ажиллагааг идэвхжүүлж, цусны даралтыг нэмэгдүүлдэг.
Мэдрэлийн системийг сэргээж, эрч хүчийг сэргээж, илүү их аз жаргалтай болгоно.
Кофе нь тархины хальсанд сэргээх үйл явцыг зохицуулж, хөдөлгөөний идэвхийг нэмэгдүүлж, тархины хөгшрөлттэй тэмцэнэ.
Кофе нь мөн элэг, нойр булчирхай, шулуун гэдэс зэрэг хавдрын өвчлөлийн эрсдэлийг багасгана.
Кофе нь чихрийн шижний хоёрдугаар хэлбэр, Паркинсоны өвчний эрсдэлийг бууруулна.
Мэдээж кофег бага хэмжээгээр хэрэглэх хэрэгтэй. Өдөрт 2-3 аяга амттай кофе уух нь таашаал авчраад зогсохгүй асар их ач холбогдолтой юм.
Эх сурвалж: telegraf.com.ua
3 comments
Би кофе уух дуртай. Гоё таашаал авдаг
око
tavisan yum shig boldog