Хоёр настай хүүхэд нүхэн жорлонд унаж амиа алдсан золгүй явдал болжээ.

ОБЕГ-аас өгсөн мэдээллээр, Хөвсгөл аймгийн Тариалан сумын Мандал багт иргэн О-гийн хоёр настай хүү 4 метр гүнтэй нүхэн жорлонд унаж нас барсан тухай дуудлагыг 2019 оны зургаадугаар сарын 6-ны өдрийн 11:53 цагт хүлээн авсан байна.

Аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 46 дугаар ангийн 4 алба хаагч, 1 автомашинтай 1 километр замыг туулан 11:55 цагт очиж, цогцсыг гарган тус сум дах Цагдаагийн хэсгийн төлөөлөгчид шилжүүлэн өгчээ.

Энэ мэдээллийг сэрэмжлүүлэх зорилгоор хүргэж байгаа бөгөөд эцэг, эхчүүд бага насны хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулж, анхаарал сэрэмжтэй байхыг зөвлөж байна.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн