“Цайз Эко хотхон”-ы эхний ээлжийн 20 айлын амины орон сууцны барилгын ажил эхэллээ

2019-06-07 17:00
tsaiz eco

Иргэдийн оролцоотой газар шинэчлэн зохион байгуулах ажлын хүрээнд Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороонд “Цайз эко хотхон” байгуулах таван талт хамтран ажиллах санамж бичгийг 2018 оны гуравдугаар сарын 30-ны өдөр байгуулжээ.

Уг санамж бичигт:

-“Нийслэлийн орон сууцны корпораци” ХК-ийн захирал Б.Сүхбаатар
-GIZ-ийн бүс нутгийн “Азийн хотуудын нөөцийн цогц менежмент: Хотын Нэксус” төслийн захирал Рут Эрлбек
-“Эрэл ХХК-“ ийн гүйцэтгэх захирал Э.Жаргалан
-“Ариг банк”-ны гүйцэтгэх захирал Д.Төмөрхүү
-Цайз газрын эздийн “Эко хотхон хоршоо”-ны тэргүүн Ш.Буянжаргал нар гарын үсэг зурсан юм.

Уг санамж бичгийн хүрээнд өнгөрсөн хугацаанд урьдчилсан суурь судалгаа, Техник, эдийн засгийн үндэслэл /ТЭЗҮ/ болон хөрөнгө оруулалтын тооцооллын ажлууд хийгдсэн байна.

Ингээд эхний ээлжийн 20 айлын амины орон сууцны загвар төслийг хэрэгжүүлэх газар эзэмшигч таван иргэдтэй Гурван талт гэрээ байгуулан барилга угсралтын ажлыг эхлүүлжээ.