АНУ-д Конгрессын гишүүд, сеноторуудыг жил гаруйн хугацаанд айлган сүрдүүлсэн этгээдийг баривчилжээ.
54 настай Скотт Брафин Хейвен гэгч 13 сарын хугацаанд Капитолын ордон руу 2 мянган удаа утастаж сенаторуудын толгойг тастана, буудна гэж сүрдүүлэн дарамталсан байна.
Анхны сүрдүүлгээ гэмт этгээд 2018 онд сенатын хоёр гишүүний толгойг огтолж хаяна гэж утсаар мэдэгджээ. Ингэхдээ тэрбээр хэзээ ч нэр утсаа хэлээгүй байна.
Сенаторуудаас гадна АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга асан Жон Керри хүртэл сүрдүүлэгт өртсөн байна. Гэмт этгээдийг 250 мянган доллараар торгож таван жил хорих ял оноох гэнэ.