Австралийн эрх баригчид 1.6 тонн метамфетамин төрлийн мансууруулах бодисыг тус улсын хилээр нэвтрүүлэхийг завдсан тухай мэдээг өнөөдөр тараалаа. Энэ нь тус улсын хилээр оруулахыг завсан хамгийн анхны их хэмжээтэй метамфетамин байсан гэнэ. Мөн метамфетаминтай хамт 37 килограмм героин илрүүлжээ.
Австрали улс 2018 онд 11.8 тонн төрөл бүрийн мансууруулах бодисыг хилээр нэвтрүүлэх гэсэн 43 мянган тохиолдлыг илрүүлсэн бол энэ удаагийн илрүүлэлт бүтэн жилийн хугацаанд илрүүлсэн мансууруулах бодисоос 13 хувь илүү аж.
Мансууруулах бодисыг Тайландаас экспортлосон стерео чанга яригч төхөөрөмжүүдэд нуусан байсныг илрүүлжээ. Энэ нь зах зээлийн ханшаар 1.2 тэрбум австрали доллар буюу $837 саяын үнэд хүрэх эд юм байна.
Эх сурвалж: CNN