Төр нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэргээр хорих ял эдэлж буй Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн гэсэн яриа өвлөөс хавар, хавраас зуныг дамжин яригдаж байна. Гуравдугаар сарын 27-нд УИХ-ын чуулганы танхимд бичлэгийг анх үзсэн хууль тогтоогчид “аймаар юм, байж болохгүй юм” гэх мэт мессэжийг түгээн, сэтгүүлчдэд үзүүлэхийг уриалж байв.
Ердөө хоёр өдрийн дараа бичлэгийг үзэхээр Төрийн ордонд 150 орчим сэтгүүлч цугларсан ч “Камерын бичлэг УИХ-ын гишүүдийн яриад байгаа шиг онц ноцтой зүйл биш. Өнөөгийн нийгэмд цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа хэргүүд дээр ч ийм ажиллагаа явагддаг” гэдэгтэй олонх нь санал нэгдэж байв.
УИХ-ын гишүүдэд үзүүлнэ, үзүүлэхгүй, сэтгүүлчдэд үзүүлнэ, үзүүлэхгүй хэмээн маргаан дэгдээж байсан мөнөөх “аймаар” бичлэг өчигдөр үндэсний телевизийн сувгаар дамжин, айл бүрт хүрлээ. Бас цэнхэр дэлгэцийн студид УИХ-ын гишүүн Л.Болд, Ж.Батзандан нар суучихсан тайлбар хийх нь эрүүдэн шүүсэн гэх бичлэг иргэн, олон нийтийн эрх ашгийн төлөө байсан уу, хэдэн хүний хувийн сонирхол, 2020 оны УИХ-ын сонгуулиар иргэдийн саналыг авах гэсэн шоу юу гэсэн асуултыг дагалдуулав.
Байсхийгээд бичлэгийн талаар ярьдаг энэ хэдэн гишүүд зүтгэсээр байж УИХ дахь С.Зоригийг хөнөөсөн хэргийг судлах түр хороонд багтсан. Ж.Батзандан бүр дарга нь болсон. Энэ Түр хороо Улсын дээд шүүхийн шийдвэрт үнэлэлт дүгнэлт өгнө.
Дээд шүүх эцсийн шийдвэр байх ёстой гэж хуульчид ч, хууль тогтоогчид ч ярьдаг хэдий ч Ж.Батзандангийн тэргүүлсэн энэ хороо шүүхийн шийдвэрт үнэлэлт дүгнэлт өгч, энэ хэргээр ял эдэлж байгаа Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг суллуулна хэмээж буй нь эвгүй.
Түр хорооны гишүүд тавдугаар сарын 31-нд Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг хорих ангид очиж эргэсэн бөгөөд тэднийг суллуулах иргэдийн саналыг авна хэмээн гарын үсэг цуглуулж байгаагаа зарлаад байгаа.
Ж.Батзандан, Л.Болд нарт үнэхээр Б.Содномдаржаа, Т.Чимгээ хоёрыг суллуулах хүсэл байсан бол Ерөнхийлөгчид уучлал үзүүлэх тухай хүсэлт тавьж болох байв. Гэхдээ тэд үүнийг хийхийг хүсэхгүй байна. Харин ч асуудлыг урт удаан хугацаанд барьж байгаа нь С.Зоригийн хэрэг ба Б.Содномдаржаа, Т.Чимгээ гэдэг хүмүүс тэдний хувьд ердөө оноо цуглуулах, попрох, 2020 оны сонгуулийн бамбай, самбар, нэрийн хуудас болгох гол өгөөш нь болох төлөвтэй.
Өчигдөр орой МNB телевизээр эрүүдэн шүүсэн асуудал ярьж суусан Ж.Батзандан, Л.Болд нар өнөөдөр Төрийн ордонд мэдээлэл хийж, маргааш буюу зургаадугаар сарын 7-нд өөрсдийн АН-аас хөөгдөж, салан тусгаарлаж байгуулсан намынхаа анхны хурлыг хийх гэж байгаа. Түүнийг ирж сурвалжлан дамжуулж өгөхийг хэвлэлийнхнээс хүсэв.
Энэ нь эрүүүдэн шүүсэн гэх бичлэг МNB сувгаар цацагдсан нь тохиолдлын хэрэг биш. Ж.Батзандан нар шинэ намынхаа сурталчилгааны самбараа Б.Содномдаржаа, Т.Чимгээ хоёроор босголцож байна гэдгийг олон тайлбаргүй харуулах аж.
3 comments
Батзандан болд жавхлан нар худлаа шүү хамгийн зальтай худалч албан тушаал мөнгө дагасан гарууд. Ер нь монголын улс төрд ЭНХБАЯР, МИЕЭ ЭНХБОЛД, БАЯР, СҮ БАТБОЛД АМАРЖАРГАЛ ТЭРГҮҮТНҮҮД БАЙХ НЬ ТӨР ЭВТЭЙ ХҮЧТЭЙ АЖИЛ УРАГШТАЙ АРАЙ ӨӨР ИЛҮҮ БОЛОВСРОЛТОЙ ХҮМҮҮС ЮМУУ ГЭЖ БОДОГДОХ БОЛЛОО
Мананг дэмжигч л байна.
За зочин гуай битгий пялдагадаад бай, Баяр, Миеэ, Сү гэчэнн. Эд нар алтнаас үнэтэй болцон уу Дахиад эдэнд идүүлэх юм үлдээд байгаан байна тийм үү. Боловсрол байлаа гээд сэтгэл байхгүй бол яах уу, Унгарт төгссөн Батзандан, Германд төгссөн Болд нар боловсролгүй юу. Дээрх ноход луйвар, авилга офшорын л боловсролтой улс, бид тэгж үзэж байна. Шинэ намыг дэмжинэ. Одоо хууотана гэж байхгүй, бүр уулын оройд байгаа шивэртэй пүүз шатаасан хогийн гарууд л тэр Сү Миеэ Баярыг сонгох байх