Өмнөговь аймгийн Хүрмэн сумын нутгийн замд явж байсан автомашины арын суудлын цонхоор гурван настай хүүхэд унаж, араас нь явж байсан машинд дайруулан амиа алдсан ноцтой осол энэ сарын 3-нд болжээ. Тухайн үед хүүхэд арын суудалд ганцаараа явж байжээ.
Хэргийг Өмнөговь аймаг дахь цагдаагийн газарт шалгаж байна.
Иймд хүүхдийг тээврийн хэрэгслээр тээвэрлэж явахдаа хамгаалах суудал, хамгаалах бүсийг тогтмол хэрэглэж аюулгүй байдлыг нь ханган замын хөдөлгөөнд оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.