АМГТГ-ын орлогч дарга Ц.Эрдэнэбаяр өнөөдөр Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаман дээр Шатахууны үнийн зөвлөлийн хурлыг шийдвэрийг танилцуулав. Энэ хурлаас 4-5 зөвлөмж гарсан бөгөөд дизелийн түлшний хувьд өнгөрсөн тавдугаар сард 40 орчим төгрөгөөр, харин АИ92 бензины үнэ 60 орчим төгрөгөөр өссөн.
Дизель түлшний үнийг нэмэх шаардлагагүй байсан учраас аж ахуйн нэгжүүдэд мэдэгдэл хүргүүлж, дизелийн түлшний жижиглэнгийн үнийн өсөлтийг буулгах шаардлага тавьсан гэж мэдэгдлээ.
Түүний хэлснээр аж ахуйн нэгжүүд маргааш буюу 2019 оны зургадугаар сарын 05-ны дотор үнэ буулгасан тайлангаа ирүүлэх ёстой юм байна. Хэрэв үнээ буулгаагүй тохиолдолд тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх арга хэмжээ авна гэв.
Сүүлийн гурван сарын турш түүхий газрын тосны үнэ өссөн. Үүнтэй холбоотойгоор хилийн үнэ өсөж орж ирсэн. Харин зургадугаар сард тонн тутамдаа 25 ам.доллараар буурч орж ирж байна. Гэхдээ үнэ буурсан шатахуун зургадугаар сарын 15-наас хойш орж ирэх учраас тэр үед шатахууны жижиглэнгийн үнэ ойролцоогоор 50 төгрөгөөр буурна гэв Ц.Эрдэнэбаяр мэдэгдэв.