Deutsche Bank-наас хотуудыг интернэтийн үнээр нь жагсаажээ. Энэхүү жагсаалтыг гаргахын тулд шинжээчид нэг сарын хугацаанд 8 Mbps хурдтай интернэт авсан байна. Бид өмнө нь хамгийн хямд үнэтэй интернэттэй хотуудыг танилцуулсан бол энэ удаад хамгийн өндөр үнэтэй интернэттэй хотуудын жагсаалтыг хүргэе.
- Дубай
Интернэтийн үнэ : $82
Дубай бол АНЭУ-ын томоохон хот, гүний усны тэнгисийн боомт, Дубайн эмиратын засаг захиргааны төв, АНЭУ-ын төдийгүй Ойрхи Дорнодын худалдаа, санхүүгийн чухал төв юм.
Эмиратад харилцаа холбооны үйлчилгээний зах зээлийг томоохон хоёр тоглогч хуваан авсан байдаг. Зах зээл дээр түүнчлэн хэд хэдэн жижиг оператор үйл ажиллагаа явуулдаг.
Бага хурдтай хэрнээ өндөр үнэтэй байх нь АНЭУ-ын гэрийн интернэтийн нэг гол онцлог. Гэрээг доод тал нь хоёр жилээр байгуулж байж интернэтд холбуулдаг хэрнээ гэрээгээ хугацаанаас нь өмнө цуцалсан үйлчлүүлэгч алданги төлдөг байна.
2. Дублин
Интернэтийн үнэ: $52
Ирландын хамгийн том Eircom гар утасны компани өргөн зурвасын интернэтийн сүлжээг 2002 оноос нэвтрүүлсэн. Өдгөө энэ улсад 85 гаруй интернэт үйлчилгээ үзүүлэгч байна. Тус улсын иргэдийн хувьд сонголт өргөн. Айл өрхүүдийн 59 хувь нь интернэтэд өргөнөөр холбогджээ.
3. Сан-Франциско
Интернэтийн үнэ: $52
Сан-Франциско бол Калифорни мужийн хот, тойрог юм. Дэлхийн аялал жуулчлаын төв, зуны хүйтэн манан, том том толгод, Викториягийн болон орчин цагийг хослуулсан архитектуртай гэдгээрээ алдартай энэ хотын эдийн засаг өмнөд хэсэгт нь Цахиурын хөндий бий болсноос хойш эрчимтэй өсчээ.
Энэ хөндийд био технологи болон био анагаах ухааны судалгааны төвүүд хүртэл байдаг.
4. Нью-Йорк
Интернэтийн үнэ: $52
Нью-Йорк АНУ-ын том хот, дэлхийн хүн амыг хамгийн ихээр төвлөрүүлсэн газарт ордог. Хотын нийт хүн ам 8 405 837 хэдий ч төвлөрсөн хүн амынх нь тоо 20,63 саяд хүрдэг. АНУ-ын төдийгүй дэлхий дахины эдийн засгийн чухал төв. Мөн дэлхийн хамгийн үнэтэй хотын тоонд ордог.
5. Бостон
Интернэтийн үнэ: $50
Бостон бол АНУ-ын Массачусетс мужийн нийслэл юм. Шинэ Англи, АНУ-ын хамгийн эртний бөгөөд баян хот хэдэн арван дагуул хотуудтай, үүгээрээ дэлхийн хамгийн том 50 хотын тоонд ордог.
Дэлхийн хамгийн том боловсролын төв гэгддэг Бостонд дэд бүтэц, өндөр мэргэшсэн ажилчин анги хөгжсөний ачаар био технологи, микро электроник зэрэг орчин үеийн салбарт дэлхий дахинаа тэргүүлж байна.
6. Окленд
Интернэтийн үнэ: $50
Окленд бол 1 534 700 орчим хүн амтай Шинэ Зеландын томоохон хотуудын нэг юм. Хотын эдийн засаг үйлчилгээ, худалдаанд төвлөрсөн, олон улсын томоохон корпорациудын оффис энд үйл ажиллагаа явуулдаг.
Хамгийн үнэтэй оффис нь Квин-стрит хэмээх доод хэсэг, Оклендийн бизнесийн төв дүүрэгт төвлөрсөн байдаг.
7. Веллингтон
Интернэтийн үнэ: $46
Шинэ Зеландын нийслэл Веллингтон нь далайн орнууд дотроо хамгийн том нийслэл хотод тооцогддог, дэлхийн хамгийн өмнө хэсгийн нийслэл юм.
8. Эр-Рияд
Интернэтийн үнэ: $46
Саудын Арабын нийслэл Эр-Риядын провайдерууд хангалттай өндөр хурдны интернэтийг үйлчлүүлэгчдэдээ санал болгодог. Гэсэн ч интернэтийн өртгөөрөө дэлхийн хамгийн үнэтэй хотуудын тоонд багтдаг байна.
9. Йоханнесбург
Интернэтийн үнэ: $46
Йоханнесбург бол ӨАБНУ-даа хүн амын тоогоороо хамгийн том хот. Тус улсын эдийн засаг, санхүүгийн төв энэ хот ДНБ-ий 16 хувийг дангаараа үйлдвэрлэдэг.
Энэ бүсийн эдийн засгийн гол салбар байсан олборлох аж үйлдвэр аажмаар ач холбогдлоо алдаж байна.
Гэсэн хэдий ч хотын захаар алт олборлолт үргэлжилж, Йоханнесбургт Gold Fields зэрэг уул уурхайн томоохон компаниуд төвлөрсөөр байна.
Хотын зочид буудлын ихэнх, бараг бүхий л үйлдвэрлэл интернэтэд холбогдсон. Хотод мөн аялал жуулчлалын бүсэд төвлөрсөн интернэт кафенууд олон бий.
10. Кейптаун
Интернэтийн үнэ: $43
ӨАБНУ-д хүн амын тоогоороо хоёрдугаарт ордог Кейптаун хотод тус улсын парламент, Засгийн газрын байгууллагууд төвлөрсөн. Энэ улсад Vodacom, Cellc, MTN үүрэн холбооны үндсэн гурван оператор үйл ажиллагаа явуулдаг.
Гэрээгээр болон урьдчилан төлбөрөөр тарифаа төлдөг. ӨАБНУ-д хүн ам багатай хэсэгт л интернэт кафед орох боломжтой юм.
3 comments
сонирхолтой
gehdee 50 dollor tuluud 15-20 mbps avnashdee,yuun mongol 2mbps ni 20 myanga 6 dollor
8 Mbps gej baihad