Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас нэр дэвших бодолтой хүмүүсийн өрсөлдөөн, тулаан хэдийнэ эхэлчихсэн одоо өндөрлөх шатандаа явж байгаа бол МАН нэр дэвших улстөрчдийнхөө талаар ганц үг ганхийгээгүй байна.
Үүнээс гадна МАХН-аас Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүн хэн байх вэ гэсэн асуулт олны анхаарлын төвд байгаа. Тэгвэл Сүхбаатар дүүргийн шүүх өнгөрсөн долоо хоногт МАХН-ын дарга Н.Энхбаяр Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших боломжгүй.
Эрүүгийн хууль болон Сонгуулийн тухай хуулийн дагуу ийм эрх үүсэхгүй гэсэн мэдээллийг хийв. Үүний хариуг Н.Энхбаяр дор нь барьж, өнөөдөр хэвлэл мэдээллээр дамжуулан “Би Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө” гэдгээ зарлав.
Н.Энхбаяр шүүхийн байр суурийг “Өөрт нь зориуд хуулийн хязгаарлалт тавьж байгаа” хэмээн үзэж буй аж. Сонгуульд нэр дэвшигчдийг бүртгэх ажиллагаа энэ долоо хоногт дуусна. Тэр болтол экс Ерөнхийлөгч гэнэтийн мэдэгдэл хийх, олны анхаарлыг татах ямар нэгэн дуулиан дэгдээх зэрэг оролдлогуудыг хийхэд гайхах хэрэггүй.