Төсвийн байнгын хорооны хуралдаан өнөөдрийн 10.00 цагаас товлогдсон байсан боловч гишүүдийн ирц хүрээгүйгүйгээс хойшлогдлоо. Хуралдаанаар “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох нь-II төсөл”-ийн Монгол Улсын Засгийн газар, ХБНГУ-ын Засгийн газар хоорондын Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Онцгой албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг шийдвэрлэх байсан юм.