Увс аймгийн цагдаагийн хоёр алба хаагч бага насны хүүхэд хүчирхийлсэн байж болзошгүй тухай мэдээлэл олон нийтэд дэлгэгдсэн. Энэ дуулианы дараа ЦЕГ-ын Ёсзүйн хороо тус аймгийн ЦХ-т шалгалт хийсэн багаад аймгийн Цагдаагийн газрын дарга, Цагдаагийн хурандаа Ч.Лхагвадоржийн албан тушаалыг бууруулж, түүний оронд тус газрын Эрүүгийн тасгийн дарга, дэд хурандаа Б.Мөнхбатыг томилсон байна.
Мөн бага насны хүүхэд хүчирхийлсэн хэргийг үйлдсэн байж болзошгүй цагдаа нарыг ажлаас нь чөлөөлж, Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ.