Монголын автомашины салбарын чиг хандлага, дэлхийн шилдэг автомашины брэндүүдийн 2019 оны шинэ загвар, автын салбарын тэргүүлэх байгууллагуудын бүтээгдэхүүн үйлчилгээг танилцуулдаг “Улаанбаатар Авто Шоу” өнөөдрөөс эхэлж, ням гаригийг дуустал үргэлжлэх юм байна.

Тус авто шоу нь дараах цагийн хуваарийн дагуу ажиллах гэнэ.

Байрлал, цагийн хуваарь:

  • Мишээл Экспо төв үзэсгэлэнгийн танхимд
  • 05 сарын 31 баасан гариг  10:00 – 16:00
  • 06 сарын 01 бямба гариг  10:00 – 19:00
  • 06 сарын 02 ням гариг  10:00 – 19:00

Энэ жилийн онцлог:

  • Тансаг зэрэглэлийн, спорт ангиллын, бартаат замын, их хотын гээд бүхий л төрөл зориулалтын илүү өргөн сонголттой хараа булаам автомашинууд
  • 11 дистрибьютор компанийн 16 брэндийн 30 загварын автомашин
  • Автын салбарын албан ёсны эрх бүхий баталгаатай бүтээгдэхүүн үйлчилгээнүүд
  • МАДА ТББ-ын банк санхүүгийн салбарын дэмжигч гишүүн Хас Лизинг компанийн үзэсгэлэнгийн өдрүүдэд газар дээр нь шийдвэрлэх лизингийн үйлчилгээ
  • МАДА ТББ-н даатгалын салбарын дэмжигч гишүүн Бодь Даатгал компанийн өндөр зэрэглэлийн хамгаалалт бүхий 360 платинум даатгалын үйлчилгээ

Тасалбар: 2,500₮

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн