Орчин үеийн хүмүүст биедээ бэлэн мөнгө авч явах шаардлага гарахаа больсныг та анзаарсан уу? Төлбөр тооцоо хийх, ямар нэгэн үйлчилгээ авахдаа картаа уншуулаад л гүйцээ. Хэтэвчний хэрэггүй, мөнгө тоолж цаг алдахгүй, цэвэрхэн, бас ухаалаг. Бэлэн бус төлбөр тооцооны давуу тал энэ. Тэгвэл картаа уншуулаад л дэлхийн жуулчдыг соронз адил татдаг үзэсгэлэнт Бали аралд аялах эрх хожно гээд та төсөөл дөө. Энэ боломжийг ХААН Банк нийт харилцагчдадаа олгохоор “Гайхамшигт аялал” картын урамшуулалт аяныг 2019 оны 6-р сарын 1-ний өдрөөс 2019 оны 7-р сарын 31-нийг дуустал хоёр сарын хугацаанд орон даяар зарлалаа.
Энэхүү аянд оролцож тохирлын эзэн болохыг хүсвэл та ХААН Банкны карттай байхад л хангалттай. Дебит болон кредит бүх төрлийн карт үүнд хамаарах бөгөөд харилцагч таны дотоодод ХААН Банкны карт уншигч ПОС төхөөрөмж дээр болон олон улсад дурын ПОС төхөөрөмж дээр картаа уншуулан хийсэн 300,000 мянган төгрөгийн гүйлгээ тутамд 1 тохирлын эрх олгосноор та урамшуулалд оролцох эрхтэй болно. Урамшуулалт аяны хүрээнд сар бүр 5 харилцагч, нийт 10 азтай харилцагчийг МҮОНТ-ээр лоттерей програм ашиглан Live-аар тодруулж, Индонез улсын үзэсгэлэнт Бали арлаар аялах эрхийн бичиг гардуулна.
Ялагчийн шагналд Бали арал руу ирэх очих онгоцны билет, аяллын даатгал, зочид буудлын төлбөр багтах бөгөөд 4 шөнө 5 өдрийн аяллын хөтөлбөрт хамрагдах юм. Харилцагч та ямар нэгэн худалдан авалт, үйлчилгээний төлбөрөө хийхдээ ХААН Банкны карт уншигч ПОС төхөөрөмжид картаа уншуулан нэг дор 300,000 төгрөг буюу түүнээс дээш дүнтэй гүйлгээ хийж сугалааны эрх авах, эсвэл бага дүнгээр картаа уншуулаад тухайн сардаа 300,000 төгрөг хүрсэн тохиолдолд мөн сугалааны эрх авах болзол хангана гэдгийг бүү мартаарай. Сугалааны эрхээ та 131917 дугаарт “Ayalal” гэж бичин мессеж явуулан шалгах боломжтой. Нэг харилцагч урамшуулалд оролцох хэдэн ч эрхтэй байж болно.
“Гайхамшигт аялал” картын урамшуулалт аяны талаар илүү дэлгэрэнгүй мэдээллийг
www.khanbank.com цахим хаяг болон Харилцагчийн мэдээллийн төвийн 1800-1917 лавлах утсанд
хандан аваарай. Эрхэм харилцагч таныг азын тэнгэр ивээх болтугай