Монгол Улс ахиад л Чингис хааны өвдөө анхаарч эхэллээ. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх БСШУСЯ-ны дэргэд Эзэн Чингис хааны өв судлалын хүрээлэнг байгуулах санаачилга гаргасан юм. Энд түүний үйл хэргийг судлах хөтөлбөрөөр сургалтын факультет байгуулж, Чингис судлалыг монгол судлалын бие даасан салбар болгоно гэжээ.
Чингис хааны төрсөн газрыг Монгол Улсын Засгийн газар аялал жуулчлалын төв болгох саналтай байгаа юм. Хэнтий аймгийн Чингис хотоос Норовлин-Дадал хүртэл 2019-2024 онд авто зам барьж, түүнчлэн Чингис хааны цээж баримал хэлбэртэй аварга том байгууламж барих юм байна. Энэ цогцолбор нь өнөөх “Чингис хааны академи” болох ёстой бололтой.
Үнэхээр гайхалтай. Гэхдээ яагаад заавал ганц хүрээлэнгээр хязгаарлана гэж? Энд Монгол Улсын Батлан хамгаалах яамны дэргэдэх ийм хүрээлэн байгуулж, Чингис хааны цэргийн өвийг судалж, Хууль зүйн дотоод хэргийн яамны дэргэдэх Чингис хааны Их засгийг судлах хүрээлэн байгуулж болно шүү дээ.
Мэдээж энэ тоглоом тохуу. Гэхдээ тоглоомд ч үнэний хувь байдаг. Эзэн Чингис хааны өв судлалын хүрээлэн байгуулах тухай санаа нь Чингис хааныг улсынхаа мэдэлд авах гэсэн санаачилга гэсэн сэтгэгдэл төрж байна. Тухайлбал, Чингис хааны ач хүү Хубилай хааныг л гэхэд АНУ-д Хятадын эзэн хаан гэж үздэг, Казахстанд тэндхийн ичгүүрээ алдсан нөхөд Чингис хааныг үнэндээ казах хүн байсан гэж нотлох гэж оролддогт Монгол нөхөд маш их анхаарал хандуулдаг юм.
Миний бодлоор ингэх нь утгагүй мэт санагдана. Чингис хаан бол олон янзын хэлээр ярьдаг олон янзын угсаатан, ард түмнийг томоор нэгтгэсэн удирдагч байсан юм. Үүгээр нь түүний түүхэн гавъяаг нь тодорхойлж болно. Тэрээр угсаатны сэтгэлгээг өндөрт өргөж, эмх журам, шударга ёс, аюулгүй байдал, итгэл үнэмшлийг тэвчих асуудал дээр тогтсон, угсаатан бүр сайхан амьдрах боломжтой өвөрмөц төрт улсын байгуулах санааг гаргасан хүн юм. Харин өнөөдөр Чингис хааныг зөвхөн монгол хүн, зөвхөн казах хүн, эсвэл ямар ч юм бэ үндэстэн байсан хэмээн зарлахыг оролдох нь түүний амьдрал, үйл хэрэг, үзэл санаа, үнэт зүйлийг хуурмаг зүйл болгосон хэрэг. Чингис хааныг аль нэг улсынх болгох нь үнэндээ түүний түүхэн үүргийг доошлуулсан, багасгасан хэрэг мөн.
Хэрвээ өнөөгийн Чингис хааныг хайрлагчид Их засаг хууль, түүний зарчимд үнэнч гэдгээ зарлавал, тэд үүний захиасыг амьдралд хэрэгжүүлбэл Чингис хааны алдар нэр амархан мөхөх байсан билээ. Би л лав нэг ч удаа ийм зүйлийн тухай сонсож байгаагүй ээ. Их засгийг мөрдөхөд хэцүү, тэгээд ч Чингис хааныг зөвхөн монгол, казах, өөр хэн ч байдаг юм бэ, зарлавал бардамнал амархан үгүй болох байсан.
Чингис хааны өвийн эрдэм шинжилгээний төв мэдээж хэрэгтэй. Гэхдээ миний бодлоор энэ төв нь өөр зүйл эрхлэх ёстой. Тухайлбал, Чингис хааны болон түүний өвийн талаарх шинжлэх ухааны бүрэн хэмжээний эмхтгэлийг бичгийн бүхий л эх сурвалжаас авч бүрдүүлж хэвлүүлэх гэх мэт. Тэгвэл шинэ, огт тайлагдаагүй бичгийн эх сурвалж олдох юм юм бил үү. Хэрвээ ийм эмхтгэл эх хэл дээрээ болон олон улсын харилцааны үндсэн хэлүүдээр орчуулагдан гарвал гарамгай амжилт болох байлаа.
Түүнчлэн археологийн бүхий л алдарт эх сурвалж, Чингис хааны үеийн материалуудыг цуглуулж, ийм тайлбартайгаар хэвлүүлж болно. Археологи бичгийн эх сурвалжийг сайн нэмж, дэлгэрэнгүй болгож, эртний зохиолчдын дурдаагүйг нээх нь бий. Судлаачид шаардлагатай мэдээлэл хайх гэж жил сарыг зарцуулахгүй, интернэт дэх мэдээллийн сан руу ороод л болох байлаа.
Чингис хааны эрдэм шинжилгээний төв нь түүний төрт улсын амьдрал ахуй, аж ахуйг бүрэн хэмжээний тайлбар хийх даалгавартай ч болж болно шүү дээ. Цуврал экспедици, малтлага зохион байгуулж, археологийн мэдээллийг дэлгэрүүлэх, детальчлах ажил явуулж болно. Эцэст нь ийм то судлаачдыг хэдэн зуунаар зовоож буй Чингис хааныг хаана нутаглуулсан бэ гэх асуудлыг шийдвэрлэх гэж оролдож болно. Их удирдагчийнхаа бунхныг хайх нь том амжилт бөгөөд бид ч түүний шарилд хүндэтгэлтэйгээр мэхийх боломжтой боломж гэсэн үг юм.
Чингис хааны өвийн төв миний бодлоор ийм л зүйл хийх ёстой. Харин Монгол Улсын санаачилгад ямар нэгэн ийм зүйл хийх гэсэн шинж алга.
Чингис хааныг хүндлэхэд чиглэсэн шинжлэх ухааны ийм суурьтай алхамгүйгээр Монголын хүрээлэн Чингис хааны улсынхаа өмч болгохын тулд хоосон үг магтаал, мэтгэлцээн хийх л болно. Хэрвээ үнэхээр ингэх юм бол түүний хэрэг гэж үгүй билээ.
Хөшөө дурсгал, барилга байгууламжийн тухайд Чингис хааныг үүнийг дэмжих байсан гэж бодохгүй байна. Чингис хаан өөртөө уулын чинээ хөшөө босгуулах гэж морин дэл дээр аян дайн хийгээгүй. Түүний амьдралыг сонирхдог бүгдэд тэр асар том хөшөө дурсгалаар өөрийгөө агуу хийж хараагүй нь ойлгомжтой байдаг юм.
Дмитрий Верхотуров
6 comments
Чингис хаанаа улсынх болгох гэж буй Монгол Улс – updown.mn
btykptfpvb http://www.gtoo971ue6s7063676mvh41uzp0q3it7s.org/
[url=http://www.gtoo971ue6s7063676mvh41uzp0q3it7s.org/]ubtykptfpvb[/url]
abtykptfpvb
Strong Adhesives Felt Foot Pads
韓国ブランドコピー靴下通販
Bbq Grill Gas Burner
贝博足彩
Medical Bandage Cutting Scissors
ブランドコピー楽天
Stripper-Flesh
ブランドスーパーコピー買取スーパーコピーブランド販売
牲交AⅤ视频
iphonexsケースブランドコピー
牲交AⅤ直播
Silicone Cake Mould
スーパーコピーブランド販売スーパーコピー通販専門店
牲交AⅤ视频
5 Burners BBQ Gas Grill With Side Oven