Америкийн Сан-Диего хотын Sharp Mary Birch эмнэлэгт нэгэн охин цагаасаа эрт мэндэлсэн нь 245 грамм жинтэй буюу ойролцоогоор нэг ширхэг алим шиг хэмжээтэй байсан тухай эмч нар ярьж байна.
Энэ хүүхэд Айовагийн их сургуулийн хамгийн бяцхан хүүхдүүдийн албан ёсны жагсаалтаар дэлхийн хамгийн бяцхан хүүхдээр тодорчээ.
Охин 2018 оны арванхоёрдугаар сард 23 долоо хоногтойдоо төрсөн аж. Тээлтийн явцад ургийн жин нэмэгдэхээ больж, эхийн амь насанд аюул учирч эхэлсэн тул яаралтай төрүүлэхээс өөр аргагүй болсон байна. Ингээд таван сарын турш асарсны эцэст эрүүл саруул хүүхэд болгожээ.
Эх сурвалж: ria.ru