Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын ахлагч албан тушаалын сул орон тоог нөхөх, нөөц бүрдүүлэх зорилгоор Дотоод хэргийн их сургуулийн Ахлагчийн сургуультай хамтран эргүүл, харуул, жижүүр, хамгаалалтын цагдаа, цагдаа зохицуулагч, цагдаа-жолооч, Дотоодын цэрэгт жолооч, эргүүлчин, харуулчны ажлын байранд хугацаат цэргийн алба хаасан, бүрэн дунд болон түүнээс дээш боловсролтой иргэдийг шалгаруулан суралцуулах ажлыг зохион байгуулах гэж байна.
Тавигдах ерөнхий шаардлага:
-Монгол Улсын иргэн байх,
-Монгол хэлний ярианы болон бичгийн чадвартай байх, /Монгол хэл бичгийн дүрэм, үг зүй, найруулга зүйн зохих мэдлэгтэй/,
-Гэмт хэрэг үйлдэж, ял шийтгүүлж байгаагүй,
-Сэтгэцийн өвчин, эмгэггүй байх,
-Бүрэн дунд болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй байх,
-Хуулийн дагуу цэргийн жинхэнэ жинхэнэ алба хаах үүрэг хүлээсэн иргэн үүргээ биелүүлсэн байх /хугацаат цэргийн албыг биеэр хаасан болон оюутан цэрэг, дүйцүүлэх алба хаасан/,
Тавигдах тусгай шаардлага:
-Биеийн өндөр эр 170 см буюу түүнээс дээш, 30 хүртэл настай,
-Цагдаагийн алба хаагчийн сахилга, ёс зүйг сахиж, тогтвор суурьшилтай хариуцлагатай ажиллах,
-Нөхцөл байдлыг зөв үнэлж, шийдвэр гаргах, багаар ажиллах, иргэдтэй зөв боловсон харилцах ур чадвар эзэмшсэн байх, хувийн зохион байгуулалт сайтай, ажлын ачаалал даах чадвартай байх,
-Автомашины засвар үйлчилгээ, оношлогоо хийх /цагдаа жолооч/,
-3-аас доошгүй жил тээврийн хэрэгсэл жолоодсон туршлагатай байх, жолооны В, С ангилалтай байх,
Албан тушаал /ажлын байр /-д дээр дурдагдсан ерөнхий болон тусгай шаардлагыг хангаж байгаа бол цагдаа, дотоодын цэргийн байгууллагад ажиллахыг хүссэн иргэд бүртгэл, судалгаанд хамрагдана. Үүнд:
Нэгдүгээр үе шат: Бүртгэл
– Улаанбаатар хотод Нийслэлийн цагдаагийн газар, Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Эргүүл, хамгаалалтын газар, Дотоодын цэргийн 05, 805 дугаар анги, Дотоодын цэргийн штаб, Автобаазад,
– Аймаг орон нутагт нутаг дэвсгэрийнхээ цагдаагийн байгууллагад хандан бүртгэл, судалгаанд тус тус хамрагдана.
Бүртгэл явагдах хугацаа: 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрөөс 06 дугаар сарын 21-ний өдөр.
Хоёрдугаар үе шат: Судалгаа Бүртгэлд хамрагдсан иргэд 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдөр /Даваа гараг/-ийн 09:00 цагаас Дотоодын цэргийн 05 дугаар анги дээр очиж нэгдсэн бүртгэлд хамрагдаж, шалгалтад орох эрхээ авна.
Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо,
БАЙРШИЛ
Дараах бичиг баримтыг бүрдүүлж, бүртгэл, судалгаанд хамрагдана. Үүнд:
- Өргөдөл
- Биеийн байцаалт (Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 05 дугаар тогтоолын 1-6 дугаар хавсралтаар баталсан “Төрийн албан хаагчийн анкет”-ын дагуу бүрэн бичсэн байх);
- Бүрэн дунд, дээд боловсролын диплом, сурагчийн хувийн хэрэг; /нотариатаар баталгаажуулсан хуулбарын хамт/
- Иргэний үнэмлэх; /нотариатаар баталгаажуулсан хуулбарын хамт/
- 3 үеийн намтар;
- Оршин суугаа хаягийн тодорхойлолт;
- Цэргийн үүрэгтний үнэмлэх /нотариатаар баталгаажуулсан хуулбарын хамт/
- 3х4, 4х6 хэмжээний 4% зураг;
- Урьд нь ажил, хөдөлмөр эрхэлж байсныг гэрчлэх баримт /нийгмийн даатгалын дэвтэр, хөдөлмөрийн дэвтэр/-ийн эх хувь; албанаас чөлөөлөгдсөн бол тушаалын хувь; архивын лавлагаа,
Суралцахыг хүссэн иргэдийн анхаарах зүйлс. Үүнд:
- Шалгалтад орохоор бүртгүүлж байгаа иргэн өөрийнхөө тухай үнэн зөв мэдүүлэх үүрэгтэй бөгөөд шаардлагатай нэмэлт материалыг гаргуулан авна,
- Биеийн ил харагдах хэсэгт болон 18-аас дээшгүй хувьд шивээс, нүүрэнд илэрхий сорви, мэс заслын оёдолтой, гажиггүй байх,
- Хууль, эрх зүйн шалгалт авах тул Үндсэн хууль, Төрийн албаны тухай хууль, Цагдаагийн албаны тухай хуулийг уншиж, судлах,
- Эрүүл мэндийн үзлэгийг Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэгийн нарийн мэргэжлийн эмч нарын комисс хийх ба ЭХО, Сүрьеэ, цээжний зураг /флюр жижиг/, Цусны дэлгэрэнгүй /элэгний үйл ажиллагаа/, Шээсний дэлгэрэнгүй шинжилгээ, ДОХ /БЗХӨ/, элэгний В, С вирус, зүрхний бичлэгийг урьдчилан Нийслэлд Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэгт, орон нутагт харъяа Нэгдсэн эмнэлэгт хийлгүүлж, шинжилгээний хариуг авсан байх,
Ажлын байр /албан тушаал/-д ерөнхий болон тусгай шаардлага, “Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын төрийн тусгай албан тушаалд анх орох иргэнээс мэргэшлийн шалгалт авах журам”-ыг Цагдаагийн байгууллагын цахим хуудас www.police.gov.mn /веб сайт-Хүний нөөц-Төрийн албаны салбар зөвлөл-зарлал мэдээлэл/, “Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл Мэдээллийн Төв” гэсэн цахим хаяг /facebook/ хаяг, орон нутгийн цагдаагийн байгууллагын цахим хаягуудад байршуулсан тул Та бүхэн танилцахын зэрэгцээ шаардлагатай тохиолдолд Хүний нөөцийн хэлтсийн 70191041, 70191043 дугаарын утсаар холбогдож лавлана уу.
Шалгалтад тэнцсэн иргэд Дотоод хэргийн их сургуульд 3 сарын дамжаанд суралцана.
Анхаарах зүйлс:
- Суралцах хугацаандаа Хууль зүйн сайдын 2015 оны А/148 дугаар тушаалаар баталсан “Хууль сахиулахын их сургуулийн дүрэм”-ийг баримтлах,
- Бусад хууль, дүрэм, журмыг чанд сахих,
- Суралцагч нь дүрэмт хувцсаар хангагдаж, хээрийн болон усанд сэлэх, мотоцикл жолоодох, бие хамгаалах урлаг гэх мэт ур чадварын сургалтад хамрагдах тул төлбөрийн зохих хэсгийг гаргахыг анхаарах,
- Хичээл сургалтын явцад шаардагдах ном, дэвтэр, үзэг, цүнх бусад хэрэглэгдэхүүнийг суралцагч хариуцах,
- Сургалтын явцад суралцагчийг дотуур байраар хангах бололцоогүй тул суралцагч өөрөө түр амьдрах байраа олж аюулгүй байдлаа хариуцна,
Дамжаа амжилттай төгссөн иргэдийг нөөцөд бүртгэж, онооны дарааллыг харгалзан цагдаагийн байгууллагын ахлагч ажлын байр /албан тушаал/-д томилон ажиллуулна.
ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗАР,
ДОТООД ХЭРГИЙН ИХ СУРГУУЛЬ
1 comment
deehne ued dagaldan tsagdaa geed ymar bolwsrol medleg bhgui estoi neg sagtsan ttsagdaagiin baiguulgiin ner hundiig gutaasan ymnuud bdg bsn. turiin neriin dor yach ch awirlaj bolno gsn bodoltoi ymnuud baij bilee deerlhuu sagsuu gj tamtag bhgui.