Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын даргын баталсан 02-01/145 дугаартай Төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд Бор хуст хайрхан ХХК-ийн СХД-ийн 21-р хорооны нутаг дэвсгэрт байрлах ШТС-ийн ашиглалтын байдалд шалгалт хийжээ.
Шалгалтаар тус станцын барилга байгууламжийг байнгын ашиглалтад улсын комисст хүлээлгэж өгөөгүй, зөвшөөрөлгүй үйл ажиллагаа эрхэлсэн зөрчлийг илрүүлсэн аж. Тиймээс Зөрчлийн тухай хуулийн 7.14 дүгээр зүйлийн 2.5 хэсгийн заалтын дагуу шийтгэл ногдуулж, зөрчил арилгах хүртэлх хугацаанд үйл ажиллагаа, ашиглалтыг түр зогсоожээ.