Хүүхдийн мөнгийг зургаадугаар сарын нэгний өдрөөс олгоход шаардагдах хөрөнгийг төсвийн ерөнхийлөн захирагчийн батлагдсан төсөвт зохицуулалт хийж шийдвэрлэх, мөнгөн тэтгэмж олгох ажлыг шуурхай зохион байгуулахыг сайд Ч.Хүрэлбаатар, С.Чинзориг нарт даалгав.
Улсын хэмжээнд нэг сая хүүхэд хүүхдийн мөнгө авах юм. Сар бүр 20 тэрбум төгрөгийг “хүүхдийн мөнгө” болгон тараах юм байна.