“Эрдэнэт Үйлдвэр”-ийн 49 хувийг ОХУ-ын талаас худалдан авах үйл ажиллагаатай холбоотой хэргийн оролцогч нартай Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг уулзуулахгүй байх шийдвэр шүүхээс гаргажээ.
Мөн нийслэлийн прокурорын газраас иргэн О.Орхон, Ц.Пүрэвтүвшин, М.Мөнхбаатар нарт хилийн хориг тавих болон “Эрдэнэт Үйлдвэр”-ийн 49 хувийг ОХУ-ын талаас худалдан авах үйл ажиллагаатай холбоотой хэргийн холбогдогч нартай уулзахгүй байх таслан сэргийлэх арга хэмжээ авах санал Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ирүүлсэн аж.
Өмгөөлөгчид шүүгчээс татгалзсан тул уг асуудлыг тус шүүхийн Ерөнхий шүүгч хянах хүртэл хугацаагаар хойшлуулсан байна.