ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн асуудлаар мэдээлэл хийж байна. Өнөөдрийн Засгийн газрын хуралдааны хэлэлцсэн гол асуудал нь сүүлийн 27 жилд Нийслэл хот орчимд замбараагүй газар олголттой холбоотой байсан гэнэ.
Жишээ нь, Нийслэлийг Засаг даргын захирамжаар Хөрөнгийн биржийн хажууд Улаанбаатар хотын банкинд олгосон. Мөн МУИС-ын хажуу талд, Улаанбаатар зочид буудлын цэцэрлэг, Сүхбаатарын талбай, УДЭТ-ын хажууд гэх мэт нийтийн эзэмшлийн талбайд газар олгосон. Эдгээр газар бүгд Улаанбаатар хотын банкинд олгосон байна.
Мөн Олон улсын хүүхдийн Найрамдал зуслан орчимд 100 гаруй аж ахуйн нэгжид газар олголт хийсэн байна. Энэ бол улсын онцгой обьект. Үүнийг цэгцлэх асуудлыг Засгийн газрын гурван сайдад өгсөн. Ажлын хэсэг гаргаж шалгуулна.
Ерөнхий сайд ирэх долоо хоногт Улаанбаатар хотын захиргаан дээр ажиллана. Зарnм обьектыг буулгах асуудлыг ярина гэв.
1 comment
Энэ сахал ямар аймаар шуналтай гар вэ? Хэзээ идэж барах юм бол доо. Одоо харахаар удахгvй vхэх гэж бгаа хvн шиг харагдах юм