Турк улсын зэвсэгт хүчин “терроризмын эсрэг ажиллагаа” нэрийн дор Иракийн умард хэсэг руу газар болон агаарын довтолгоо хийж эхэлсэн тухай “Reuters” агентлаг мэдээллээ.
Байлдааны ажиллагаа энэ сарын 27-ны орой их буу болон агаарын бөмбөгдөлтөөр эхэлсэн байна. Туркийн Батлан хамгаалах байгууллагын мэдэгдэж буйгаар бол довтолгооны гол зорилго “террористуудыг саармагжуулж, тэдний хорогдох байрыг устгахад” оршиж байгаа гэнэ. Туркийн армийн анги Иракийн Засгийн газартай зөвшилцсөний дагуу тус улсад 2014 оноос хойш байрлаж байгаа билээ. Гэвч 2015 оны сүүлээр Анкара Багдадтай тохиролгүйгээр цэргийн анги бие бүрэлдэхүүнээ эрс нэмсэн байна. Иракийн эрх баригчид үүнийг бүрэн эрхт байдлыг зөрчиж байна хэмээн үзжээ.
Эх сурвалж: