Энэ сарын 23-ны өдөр уурхайн ажилтан 29 настай эрэгтэй Б хөрсний овоолго зөөж тээвэрлэн ашиглалт явуулсан талбайд нөхөн дүүргэлт хийх явцдаа “Хово 371” загварын ачааны автомашинтайгаа уурхайн ухаш буюу нуур руу унаж осолдсон юм.
Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Нарангийн гол гэдэг газар үйл ажиллагаа явуулдаг “Пентатерра” ХХК-ийн туслан гүйцэтгэгч “Шарын гол” ХХК-д Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид ажиллаж байгаа бөгөөд өчигдөр /2019.05.28/ автомашиныг нуурын эрэг дээр татаж гаргажээ.
Одоогоор осолдсон ажилтны цогцсыг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна.