Дорноговь аймгийн Хатанбулаг сум, Хилийн цэргийн 0168 дугаар ангийн байлдагч нас барсан харамсалтай хэрэг (2019.05.27) өдөр гарчээ.
Тодруулбал, тус аймгийн А нь тавдугаар сарын 26-ны өдөр адуунд явна хэмээн цэргийн ангиас гарч сураггүй алга болжээ. Улмаар цэргийн анги болон цагдаагийн бие бүрэлдэхүүн байлдагчийг 48 цаг эрэн хайсны дүнд тавдугаар сарын 28-ны өдөр хилийн 767-р тэмдэгт орчмоос цогцсыг нь олжээ. Дээрх хэргийг Дорнод аймгийн цагдаагийн газарт шалгаж байгаа ба урьдчилсан байдлаар байлдагч А нь моринд чирэгдэж нас барсан гэх мэдээлэл байна.
Талийгаач нь Өмнөговь аймгийн Сэврэй сумын харьяат бөгөөд тус ангид цэрэгт татагдан ирээд удаагүй байсан ба талийгаачийн ар гэрийнхэн хүүгийнхээ үхлийг гадны нөлөөтэй гэж үзэж байгаа юм. Учир нь талийгаач цэргийн ангиас гарахдаа заставын даргатай хамт гарчээ. Харин хамт адуунд явсан гэх хүмүүс эргэж ирсэн ч талийгаач ганцаараа сураггүй болж, ийнхүү нас барсан байдалтай олдсон байна.