2019-05-29 10:201min00

Нийгмийн даатгалын сангийн орлого 137.5 тэрбум төгрөгөөр өсчээ

orlogo

Нийгмийн даатгалын ерөнхий газар болон Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын мэдээллээр нийгмийн даатгалын сангийн орлого энэ оны эхний дөрвөн сард 857.6 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 137.5 тэрбум төгрөгөөр өссөн байна.

Харин зарлага 771.6 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 91.9 тэрбум төгрөгөөр өсөв. Нийгмийн даатгалын сангийн орлого 137.5 тэрбум төгрөгөөр өсөхөд тэтгэврийн даатгалын сангийн орлого 108.9 тэрбум төгрөгөөр, эрүүл мэндийн даатгалын сангийн орлого 16.9 тэрбум төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлсөн байна.

Харин тус сангийн зарлага 91.9 тэрбум төгрөгөөр өсөхөд тэтгэврийн даатгалын сангийн зарлага 78.3 тэрбум төгрөгөөр, тэтгэмжийн даатгалын сангийн зарлага 5.9 тэрбум төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлжээ.