Маргааш МҮЭХ тайван жагсаал хийнэ
2017-04-30 13:49

Олон улсын хөдөлмөрчдийн эв нэгдлийн өдөр тавдугаар сарын 1 буюу маргааш Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбоо тайван жагсаал хийнэ. Энэ үеэр УИХ, Засгийн газраас Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн 2017-2018 оны улсын хэлэлцээрийн биелэлтийг шаардах юм байна.
Мөн долоон төрлийн татварын нэмэгдэл нь улс орны эдийн засгийн өнөөгийн хүндэрсэн нөхцөл байдлыг сэргээхээс илүүтэй доройтуулсан, иргэдэд дарамт болж аж ахуйн нэгжийн байгууллагын үйл ажиллагааг тасалдуулж байгааг сануулах аж. Түүнчлэн МАН-ын сонгуулийн амлалт, Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг шаардаж хариулт авах гэнэ.