Манай Улсын нэг хүнд жилд дунджаар 296.8 кг сүү ногддог. Хоногийн хоол хүнсээр авбал зохих илчлэг, үндсэн шимт бодис, аминдэм, эрдэс бодисын зөвлөмж хэмжээг Эрүүл мэндийн сайдын 2017 оны А/74 дугаар тушаалаар баталсан юм. Энэхүү тушаалд зааснаар хоногт хэрэглэх сүүний хэмжээг 3,2%-иас багагүй тослогтой сүүн бүтээгдэхүүнийг 160 граммаас багагүй хэмжээгээр хэрэглэх ёстой гэж заажээ.

Манайх “Дэлхийн сүүний өдөр”-ийг 4 дэх удаагаа тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна.Нийслэл НҮБ-ийн Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас жил бүрийн 6 дугаар сарын 1-ийг Дэлхийн сүүний өдөр болгон 2001 оноос эхлэн жил бүр тэмдэглэн өнгөрүүлдэг болсон.

Хүний биед нэн шаардлагатай нэг өдрийн амин дэмүүд болох Кальци, Витамин D, Уураг, Фосфор болон цусны эргэлт сайжруулдаг тэжээллэг бодисуудыг хамгийн багадаа 150 гр сүү ууснаар олж авдаг байна. Дэлхийн сүүний өдрийн арга хэмжээнд оролцох улс орнуудын тоо жилээс жилд нэмэгдэж, өөр өөрсдийн уриан дор тэмдэглэдэг уламжлал тогтсон байна. Монгол улс 2016 оноос хойш 4 дэх удаагаа “Эх орны сүү-Эрүүл хүнс” уриан дор тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна.

Дэлхийн сүүний өдрийг угтаж ХХААХҮЯ, НҮБ Хүнс Хөдөө Аж Ахуйн Байгууллага, Монголын Хүнсчдийн Холбоо, Глобал Коммунитис Монгол олон улсын байгууллага, Сүүний нэмүү өртгийн оролцогчид хамтран өнөөдөр хэлэлцүүлэг зохион байгууллаа.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн