Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас Баянгол дүүрэг, 5-р хороо, Гурвалжингийн гүүрний зүүн урд байрлах “АКУМА” төвд хяналт шалгалт хийжээ. Шалгалтаар тус төвд байрлах “Нууц товчоо” ХХК нь Их Британи улсад үйлдвэрлэсэн PG TIPS нэрийн хэрэглэж дуусах хугацаа нь хэтэрсэн цайг хадгалсан, худалдсан, мөн хаяг шошгыг засварласан зэрэг зөрчлүүдийг илрүүлсэн байна.
Хяналт шалгалтын явцад илэрсэн зөрчилд холбогдуулан Зөрчлийн тухай хуулиар зөрчлийн хэрэг нээж, шалган шийдвэрлэж байгаа юм байна.