Шанхайн Жуйцинь эмнэлэгт нэгэн эрэгтэйн тархинд электрод имплант суулгажээ. Энэ эр мэс засал хийлгэснээс хойш зургаан сар гаруйн хугацаанд нэг ч удаа хар тамхи хэрэглээгүй гэнэ.

“Үнэхээр шидтэй юм суулгуулжээ. Тархийг минь аз жаргалтай болгож, намайг сэтгэлийн түгшүүргүй болгохын тулд миний өмнөөс сэтгэл нь түгшдэг. Тэр миний аз жаргал, уур бухимдал, гуниг харуусал, баяр баясгаланг хянаж байдаг” хэмээн өвчтөн ярьсан байна.

Тархины гүн стимуляци (DBS) гэдэг нь зүрхний стимулятортой төстэй төхөөрөмжийг суулгадаг туршилтын технологи юм. Ингэснээр өвчтөний тархинд электрон импульс дамжуулах чадвартай. Мэдээж хүний тархи бүрэн судлагдаагүй болохоор энэ нь маш эрсдэлтэй эмчилгээнд орно.

Онолын хувьд мансууруулах бодисын хамааралтай өвчтөний хүслийг хянадаг тархины хэсэгт үйлчилж, мансуурлын хэрэгцээг нь багасгадаг байна. Хэдийгээр DBS нь Паркинсоны өвчин, унаж татах өвчин зэрэг мэдрэлийн гаралтай хямралын эмчилгээнд сайшаагддаг боловч энэ аргыг мансууруулах бодисын хамаарлын эмчилгээнд хэрэглэх нь маргаан дагуулдаг.

Амьтад дээр хийсэн туршилтаар энэ арга нэлээд үр дүнгээ өгсөн ч DBS эмчилгээг шүүмжлэгчид үүнийг мансуурлын хамааралтай болгодог биологи, нийгэм, сэтгэл зүйн хүчин зүйлстэй харилцан уялдаагүй гэж мэдэгддэг байна.

Эх сурвалж: allthatsinteresting.com

By updown

One thought on “Хятадууд хар тамхины донтолтод анх удаа тархины имплант ашиглав”

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн