БСШУСЯ-ны Сайдын 2018 оны 06-р сарын 29-ний өдрийн А/425 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан “Ерөнхий боловсролын сургуулийн суралцагчийн болон сургалтын чанарын үнэлгээний журам”-ын 5.1-5.14 дүгээр заалтуудыг үндэслэн улсын шалгалтыг зохион байгуулж байна.
Улсын шалгалтын зорилго нь үндэсний хэмжээнд бага, суурь, бүрэн дунд боловсролын төгсөх ангийн суралцагчдын мэдлэг, чадварын түвшин, боловсролын чанарыг үнэлэхэд оршино.
Улсын шалгалтад 2018-2019 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуулийн 5, 9, 12-р анги төгсөгчид хамрагдана. Улсын шалгалт орон даяар Улаанбаатар хотын цагаар нэгэн зэрэг, нэг хуваариар зохион байгуулагдана. Хуваарийн дагуу өнөөдөр 9-р ангийн сурагчдын Монгол хэлний шалгалтаар үргэлжиллээ.
2019 ОНЫ УЛСЫН ШАЛГАЛТЫН ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ЗУРАГЛАЛ: