Хятадын Сичуан мужийн өмнөд хэсэгт альбинос панда баавгай амьдарч байна. Зэрлэг байгальд анх удаа альбинос панда баавгай байсан гэдгийг мэргэжилтэн дурджээ. Далайн түвшнээс дээш 2000 метрийн өндөрт орших Вүлонгийн Үндэсний дархан цаазат газарт байрлуулсан камерт альбинос пандагийн зураг “үлджээ”. Giant Panda буюу үлэмж биет панда дэлхий дээр ердөө 1864 тоо толгой амьдардаг гэдгийг World Wife Fund for Nature байгууллагаас хийсэн судалгаанд дурджээ.
Хятадын үндэсний төв телевиз CCTV-ийн мэдээнд дурдсанаар альбинос панда 1-2 настай бөгөөд биеийнх нь хэмжээгээр насыг нь тооцоолсон гэнэ. Амьтдын хувьд альбинос байх нь зэрлэг байгальд амьдрахад хүнд байдаг аж. Учир нь бие дэх меланин, эсвэл арьсны пигментийн дутагдлаас үүссэн альбинос болсон амьтдын хараа маш сул байдаг.