09:00-13:00 цагийн хооронд Нийслэлийн Хүрээ амаржих газраас түүхт 60 жилийн ойгоо угтан “Хөгжил Хүндэтгэл-2019” уриан дор зохион байгуулж буй ажлын хүрээнд “Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг тэмдэглэж, СХД-ийн алслагдсан зайд байрлалтай 196-р цэцэрлэгийн бага, дунд, ахлах бэлтгэл бүлгийн нийт 135 хүүхдийг хамарсан өдөрлөг зохион байгуулах гэж байна.
Энэ жил анх удаа зохион байгуулж буй тус өдөрлөгийн хүрээнд сургуулийн өмнөх насны хүүхдүүдэд амны хөндий болон гарын эрүүл ахуйн зөвлөгөө өгч, зөв дадал хэвшилд сургах сургалт хийх, мөн соёл урлагийн тоглолтоор дамжуулан авъяаслаг хүүхэд багачуудыг шалгаруулж урамшуулах зэрэг арга хэмжээ, хүүхдийн эрхийг хамгаалах, эрүүл мэндэд нь анхаарах чиглэлээр хүмүүнлэгийн ажлуудыг хийх юм байна. Холбогдох утас: 94947115
09:00-17:00 цагийн хооронд Монгол Улсын Засгийн газраас хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд үзүүлэх дэмжлэг,боловсролын үйлчилгээг сайжруулахын тулд 2015 оны 08 дугаар сараас 4 жилийн хугацаанд “Тусгай хэрэгцээт боловсрол шаардлагатай хүүхдэд үзүүлэх эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын үйлчилгээг сайжруулах”-төслийг хэрэгжүүлж эхэлсэн билээ. Тус төслийн зорилго нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн оношлогоо, хөгжлийн дэмжлэг, боловсролын загварыг бий болгох явдал юм.
Энэхүү төслийн хэрэгжих хугацаа дуусах дөхсөнтэй холбогдуулан, өнөөг хүртэлх үйл ажиллагааны агуулга болон хуримтлуулсан мэдлэг туршлагыг холбогдох байгууллага, мэргэжилтнүүдэд танилцуулах зорилгоор “Төслийн туршлага солилцох семинар”-ыг зохион байгуулах гэж байна. Болох газар: Шангрила зочид буудал, 1 давхар, Ballroom танхим Холбогдох утас: 99519677,99098965
11:00 цагт Сүхбаатар дүүрэг 3-р хороо 8 байранд / хуучин 100 дэлгүүрийн хажууд/ Дэлхийн оюуны Академиас “Сод мэргэн гавьяат” шагналыг Речингийн Хатанцэцэг болон түүний нөхөрт гардуулах үйл явдал болох юм байна. Холбогдох утас: 91162699, 91146057
13:00 цагт Ардчилсан оюутны холбооны залуус Монгол Ньюс мэдээллийн төвийн байранд 5дугаар сарын 30-ны эсэргүүцлийн жагсаалд нэгдэхээ мэдэгдэж хэвлэлийн бага хурал зохион байгуулна. Утас: 95269666,99342525
15:00 цагт БХБЯ-ны хурлын танхимд Төв цэвэрлэх байгууламжийн олон жил хуримтлагдсан лагийг үнэргүйжүүлэх ажлын явцын талаар мэдээлэл өгнө. Холбогдох утас: 8018-9929