“Хорвоогийн үнэнээс хаа нуугдах вэ? дээ… Албан ёсоор ААВ болсон өдрийн мэндийг хүргэе Батцацрал минь!!! Аргалж болдоггүй үнэн, аргацааж болдоггүй хариуцлага гэж байдаг юм ш дээ…” хэмээн дуучин Нара буюу М.Нарантуяа цахим хуудаснаа зураг бүхий пост оруулжээ. Энэ бол түүний хүүгийн эцэг нь хүүхдээ хүлээн зөвшөөрөөгүй гэх маргааны үргэлжлэл.
Дуучин, зөгийчин, бизнес эрхлэгч, улс төрч хүртэл болоод үзсэн Нара өөрийн амьдралаа хэнээс ч нуухгүй дэлгэдэг нэгэн. Тэр ч утгаараа хүүгийнхээ эцгийг тогтоолгох шинжилгээ өгөхөөр болсон гэдгээ өмнө нь зарлаж байсан удаатай. Харин тэрээр шинжилгээний хариу гарсныг ийнхүү мэдэгдлээ. Гэвч тухайн хариун дээрх хүүгийнх нь нэрний ард Н.Ренчин гэдэг нэр дарагдсан байх нь тэр. Үүнийг нь анзаарсан хүмүүс нэрийг нь дутуу дарсан байна гэдгийг дуучин бүсгүйд сануулсан байна. Үнэхээр хариуны эхний хэсэгт Н.Ренчин гэдэг нэр дарагдалгүй үлджээ. Тэгвэл Н.Ренчин гэж хэн бэ? Магадгүй Бунжаа хүүг нь Ренчин гэдэг байсан юм бол энэ талаар тайлбар хийсэн бол хүмүүст илүү ойлгомжтой, эргэлзээгүй болох байсан буй за.
Шинжилгээний хариу бичигт “ДНХ-гийн шинжилгээний үр дүнгээс харахад Б.Батцацрал нь Н.Ренчингийн биологийн эцэг байх боломжтой байна гэж дүгнэлт өгөх үндэслэл болов” гэжээ.
Аргалж болдоггүй үнэн, аргацааж болдоггүй хариуцлагыг хүлээлгэхийн тулд эргүүлж тойруулан нягталж энэ мэт эргэлзээ төрүүлэх алдаа гаргамааргүй л юм.
2 comments
НАРА ЧУЛУУНЧИМЭГ МЭТИЙН ХУДЛАА ЦАГААН ХУНГУУД ЧУЛУУНЧИМЭГ УРЬД НЬ ЯМАР БСНЫГ МЭДЭХ 1НЬ МЭДНЭ 2САРД 3ГАЛД ОБОРТ ХИЙЛГҮҮЛЭЭД ЯВЖ БСАН
ийм хариуцлагатай дүгнэлт дээр хүүхдийн нэр засвартай байж болдог юм уу. энэ чинь өөрөө их эргэлзээтэй. Албан ёсны нэр, өхөөрдсөн нэр 2-ыг хаана хэрэглэхээ мэдмээр юм. Хүүхдийн ДНК чинь ингээд олон нийтэд цацаад байдаг өгөгдлүүпд мөн үү. Энэ хүү насанд хүрсэн хойноо энэ талаарх ээжийнхээ үйлдлийг юу гэж үзэх бол . Бид чинь бага насны хүүхдийнхээ нас зүс нэрийг хүртэл олны харцнаас нууж явдаг, энэ Нара ч бүр ДНК-г хүртэд дэлгэчих юмаа