Дэлхийд

Олон уулчид Эверестийн оргилд гарахаар дараалал үүсгэсэн нь амиа алдах шалтгаан биш гэв

Эверестийн ууланд амиа алдагсдын тоо нэмэгдсэн нь ууланд авирч буй хүмүүсийн тоо хэт олширсонтой холбоотой гэх мэдээллийг Балба улсын Аялал жуулчлалын удирдах газрын дарга Данду Радж Гимир няцаажээ.

Д.Гимирийн хэлснээр, цаг агаарын таагүй нөхцөл байдал болон өөр бусад олон хүчин зүйл нөлөөлсөн ажээ. Энэ улиралд 10 уулчин амиа алдсан эвсэл сураггүй болсон хэмээн олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлж байна.

Эверестийн оргилд гарахаар маш олон хүн урт дараалал үүсгэснийг харуулсан гэрэл зургууд энэ тавдугаар сард нийгмийн сүлжээнүүдээр тархсан юм. “Энэ хавар Эверестэд 381 хүн авирсан боловч таатай цаг агаар богино хугацаагаар үргэлжилсэн нь олон хүн амиа алдахад нөлөөлсөн” гэж Д.Гимир хэлжээ.

Мөн тэрбээр найман хүн амиа алдсан хэмээн мэдээлсэн байна. Өнгөрсөн бямба гарагт Их Британийн иргэн 44 настай Робин Хейнс Фишер оргилд гарснаас хэдхэн минутын дараа нас барсан байна. Үүнээс гадна Ирландын иргэн 56 настай Кевин Хайнс өнгөрсөн баасан гарагт майхандаа нас барсан бол мөн Ирландын иргэн Симус Лоулесс оргилын ойролцоогоос унасны улмаас амиа алджээ. Үүний зэрэгцээ нэг Балба, дөрвөн Энэтхэг, нэг Австри, нэг Америк иргэн амиа алдсан эсвэл сураггүй болжээ.

Орон нутгийн аялал зохион байгуулагчийн “AFP” агентлагт мэдээлснээр, Энэтхэг уулчдын нэг болох Нихал Ашпак Бхагван нь ууланд авирагчдын дараалалд 12 цаг гаруй явсны дараа нас барсан аж. Аялал жуулчлалын удирдах газрын дарга Д.Гимир амиа алдсан хүмүүсийн ар гэрийнхэнд гүнээ эмгэнэл илэрхийлээд, сураггүй болсон хүмүүсийн төлөө залбирах болно хэмээн хэлжээ.

RTXOGPX_dxtp5l Олон уулчид Эверестийн оргилд гарахаар дараалал үүсгэсэн нь амиа алдах шалтгаан биш гэв

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл

Таны сэтгэгдэл

Back to top button
Close