Нийгэм

“Абсолют”-д хугацаа нь тодорхойгүй буузыг шинэ мэт дахин савлаж зарав

Хан-Уул дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтэст 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдөр иргэнээс ирүүлсэн гомдлын дагуу “Хүннү Молл”-д байрлах “Абсолют кэш энд керри” ХХК-ийн худалдааны төвд төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийсэн байна.
Энэхүү хяналт шалгалтаар “Баярлалаа”, “Монгольские”, “Шэнэхэнские” зэрэг 3 нэр төрлийн буузыг үйлдвэрлэсэн хугацаа нь тодорхойгүй буузыг шинэ мэт дахин савлаж хуурамч шошготогойгоор худалдан борлуулж байсныг хяналт шалгалтаар илрүүллээ.
Иймээс тус компанид “Зөрчлийн тухай” хуулийн холбогдох заалтаар арга хэмжээ ногдуулахаар зөрчлийн хэрэг нээж ажиллаж байна.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл

Таны сэтгэгдэл

Back to top button
Close