МХЕГ-ын даргын батласан цаг үеийн ба нийтийг хамарсан баяр ёслолыг зохион байгуулах нэгдсэн арга хэмжээнд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийх удирдамжийн хүрээнд Хүнсний аюулгүй байдал, хөдөө аж ахуйн хяналтын хэлтсийн хүнсний чанар, стандартын хяналт, мал эмнэлгийн хяналтын улсын /ахлах/ байцаагч нар Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороонд байрлах Хятад хоолны газруудад хяналт шалгалт хийжээ.
Шалгалтаар илэрсэн зөрчлүүдээс дурдвал:
• Хоолны газрын үйлдвэрлэлийн хэсгийг технологийн нэг чигийн урсгалтай байхаар зохион байгуулаагүй,
• Дотоод хяналт хангалтгүй,
• Үйл ажиллагаандаа эрүүл ахуйн болон үйлдвэрлэлийн зохистой дадал нэвтрүүлээгүй,
• Хоол үйлдвэрлэлд батлагдсан жор технологийн карт мөрдүүлээгүй,
• Гарал үүсэл нь тодорхойгүй шошгын зөрчилтэй импортын хүнсний түүхий эд, бүтээгдэхүүн хэрэглэдэг зэрэг зөрчлүүд илэрсэн байна.
Хяналт шалгалт үргэлжилж байгаа гэсэн мэдээллийг НМХГ-аас өглөө.