Гаалийн Ерөнхий Газрын харьяа Замын-Үүд дэх гаалийн газрын гаалийн хяналтын бүсээр 2019 оны тавдугаар сарын 20-ны өдөр Монгол Улсад бүртгэлтэй “С” ХХК-ийн импортлож буй цемент дунд “полиэтиленгликолийн лав” гэх их хэмжээний химийн бодис нуусан байсныг гаалийн хяналт шалгалтаар илрүүлжээ.
Тус компани 11.7 тонн химийн бодисыг гаалийн байгууллагад “цемент” гэж мэдүүлэн улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг шалгаж прокурорын байгууллагад шилжүүлсэн байна.