Монгол Улсын төр, нийгмийн зүтгэлтэн, УИХ-ын дэд дарга, УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, сайд, Ардчилсан намын дэд дарга агсан Гаваагийн Батхүү 2019 оны тавдугаар сарын 17-нд зуурдаар таалал төгсөж, Монголын төр, ард түмэнд хүнд гарз тохиосон билээ.
Талийгаач Г.Батхүү агсныг маргааш (2019.05.24) өглөө хөдөөлүүлэхээр болжээ. Түүнийг Соёлын төв өргөөнөөс эцсийн замд нь үдэх бөгөөд 05:40-07:40 цагийн хооронд талийгаачтай салах ёс гүйцэтгэх ажиллагааг зохион байгуулахаар Төрийн ёслолын алба ажиллаж байгаа юм байна.
Харин өнөөдөр 21:00 цагт Барилгачдын талбайд Г.Батхүү агсны гэгээн дурсгалд зориулсан 1080 зул өргөх хүндэтгэлийн арга хэмжээ болно.