“Шилдэг топ 100 аж ахуйн нэгж”-ээр шалгарсан “Мобиком” корпорацийн удирдлагууд АТГ-т шалгагдахаар болжээ. Учир нь “Мобиком” корпораци нь өнгөрсөн 10 жилийн хугацаанд “Монтрейд”, “Ньюком Проперти” компанийн хооронд байгуулсан гэрээний дагуу хотын А бүсэд мкв нь 17.357 мянган төгрөгөөр оффис түрээслэж ирсэн ч энэхүү хугацаа 2018 оны арванхоёрдугаар сарын 31-нд дууссан байна. Гэтэл өнөөдрийг хүртэл тус байранд үйл ажиллагаа явуулсан таван сарынхаа төлбөрийг төлөөгүй байна.

 Иргэн С АТГ-т тэднийг УИХ-ын гишүүнд авлига өгдөг байсан байж болзошгүй хэмээн гомдол гаргасан байна. Иргэн С-ийн гомдлын дагуу АТГ-аас шалгалтын ажиллагаагаа эхлүүлжээ. Тэдэнд эрүүгийн хэрэг үүсгэх үү, яллагдагчаар татах уу гэдэг нь олны анхаарлын төвд байгаа аж.

Түрээсийн төлбөрөө төлөөгүй, эрх бүхий албан тушаалтнаар өөрсдөдөө ашигтай байдал бий болгохын тулд авлига өгдөг байсан байж болзошгүй тухай мэдээллүүд цацагдаж байгаа нь энэхүү том корпорацийн хувьд байж боломгүй үйлдэл хэмээн үзжээ.

“Мобиком” корпораци нь зөвхөн монголдоо ч томоохондоо тооцогдохгүй. Японы томоохон корпораци болох “KDDI”-ийн охин компани. Энэхүү компани 1995 онд Монголын Ньюком, Японы Сумитомо корпорацитай хамтран Мобиком корпорацийг байгуулж байв. Ингээд 2016 оны гуравдугаар сард Монголын харилцаа холбооны Мобиком корпорацийн хувьцаанаас нэмж худалдан авснаар өөрийн охин компани болгосноо өөрийн вэб хуудсандаа зарлаж буй.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн