Бидний наранцэцгийн тос хэмээн нэрлэдэг ургамлын тосыг цэвэрлэгээ, гоо сайхны эмчилгээнд өргөн ашиглаж болно.
~Тавилга цэвэрлэх, өнгөлөх.
Лакан бүрхүүлтэй модон тавилгын гадаргууг ургамлын тос, спиртийг нэгийн харьцаатай хольж цэвэрлэдэг. Мөн тос, нимбэгний шүүс хольж, өнгөлөхөд өнгө нь маш сайхнаар сэргэдэг.
~Хувцсанд будаг болон бэхийн толбо тогтоход тэр хэсэг газарт ургамлын тос уусгаж 10-15 минут болгосны дараа ердийн аргаар угаана.
~Хөргөгч, сав, тавиур эхүүн үнэрийг тос шингээсэн алчуураар арчвал эхүүн эвгүй үнэр арилдаг. Мөн сармис, сонгино хэрчсэн мод, хутгыг арчихад үнэр арилдаг.
~Арьсан эдлэлийг арчлах.
Арьсан буйдан, түрийвч, савхин хүрэмийг наранцэцгийн тос шингээсэн резинээр арчдаг. Энэ нь арьсан эдлэл хатаж хагарал үүсэхээс сэргийлэх ба эдэлгээг уртасгадаг. ~Гутлыг арчлах. Савхин гутлыг гутлын тосноос гадна ургамлын тос шингээсэн алчуураар арчих нь усыг үл нэвтрүүлдэг байна.
~Ахуйн багаж хэрэгсэлийг зэв идэхээс хамгаална.
~Долоо хоногт нэг нэг халбага ургамлын тос уулгах нь мууранд нэмэгдэл тэжээл болдог байна. Муурын үс толигор торгомсог болдог.
~Шүдийг бэхжүүлэх болон шүдний чулууг арилгах зориулалтаар наранцэцгийн тосыг амаа зайлах маягаар хэрэглэж болдог.
~Үс хусах машины улыг ургамлын тосоор арчсан тохиолдолд арьсыг гэмтээж илүү үс үлдээлгүй цэвэрхэн хурдан ажилбар хийгддэг.
~Үрчлээг багасгаж, хуурай арьсанд тавигдах тэжээлийн маскны орцод заавал орох ёстой хамгийн ашигтай бэлдмэл бол ургамлын тос юм.