Биеийн унаган хэлбэртээ тохирсон дасгал хөдөлгөөн болон хооллолтыг сонгох нь үр дүнгээ илүү хурдан өгдөг талаар фитнесийн бүх үйлчилгээг нэг дор багтаасан “Onefit” аппликэйшнээс хүргэж байна.
ЭКТОМОРФ ТӨРӨЛ
Хэрэв та өндөр, туранхай, урт хөл, гартай, яс томтой, зэгзгэр бол эктоморф төрөлд хамаарна. Энэ төрөл нь таргалалтад өртөх нь бага байдаг ч булчингийн массыг хөгжүүлэхэд хэцүү байдаг. Өөрөөр хэлбэл, илүү их хөдөлмөр, цаг зав зарцуулах шаардлагатай. Хэвлийн дасгал, гэдэсний таталт, сандалтай суулт, дугуй унах зэрэг нь эктоморфуудын хийх дасгал юм. Долоо хоногт хэд хэдэн удаа богино хугацааны дасгал хийх нь илүү үр дүнтэй. Болж өгвөл кардио дасгалуудаас татгалзаарай. Хоол хүнсний хувьд уураг, төмөр болон калори ихтэй хүнс хэрэглэх шаардлагатай. Мөн өөх тосноос зайлсхийхгүй байх нь булчин нэмэхэд тустай.
ЭНДОМОРФ ТӨРӨЛ
Хэрэв таны ташаа, цээж том, масс ихтэй, гүзээтэй бол эндоморф төрөлд хамаарах ба энэ төрлийн биеийн хэлбэр нь илүү их өөхийг биедээ хуримтлуулах дуртай байдаг. Эндоморфуудын давуу тал нь булчин нэмэх хандлагатай байдаг тул булчингийн массыг хөгжүүлэхэд сайхан биетэй болох боломжтой. Эндоморфууд нэг их хүндийн дасгал хийлгүйгээр булчингаа хөгжүүлж, биеийн галбираа илүү тодотгож чадна. Бокс, үсрэлт, пилатус, иога, балет зэрэг нь тохиромжтой. Мөн усанд сэлэлтээр хичээллэвэл хурдан үр дүнгээ өгнө. Уураг, нүүрс усаар баялаг хүнс болон ханаагүй өөх тостой хоол хэрэглэх нь сайн.
МЕСОМОРФ ТӨРӨЛ
Хэрэв таны бие булчин шөрмөс сайтай, цээж болон ташааны харьцаа ойролцоо бол месоморф төрөлд хамаарна. Энэ төрлийн биетэй хүмүүсийн бодисын солилцоо сайн байдаг. Месоморфуудын ихэнх нь илүүдэл жинтэй байдаг тул тураах дасгал хөдөлгөөнийг хийх хэрэгтэй. Тиймээс аэробик, хүндийн өргөлт, бокс зэргээр хичээллэх нь тохиромжтой. Хөл солбих, дугуй унах, олон цагаар алхах зэрэг нь танд ямар ч үр дүнгээ өгөхгүй.
Тиймээс хамгийн гол нь та биеийнхээ бүх хэсгийг зэрэг ачааллуулж, жин хасах ёстойг бүү мартаарай. Аль болох калори багатай хоол хүнс хэрэглээрэй. Газтай ундаа, энержи дринк болон бага нойртой явах, хэт их дасгал хийх зэрэг нь энэ төрлийн хүмүүст тохиромжгүй. Месоморфууд илүүдэл жинтэй байхаас гадна стресс ихтэй байх магадлал өндөр байдаг тул аль болох тайван байж эрүүл хооллох нь энэ төрлийнхөнд маш хэрэгтэй. Нүүрс усны хэрэглээгээ үргэлж хянаж байх хэрэгтэй тул цагаан талх, амттан зэргээс зайлсхийх нь зүйтэй.
Эх сурвалж: