МАН нөхөн сонгуульд нэр дэвшигчээ мягмар гарагт тодруулна

2019-05-22 17:571min0
man

МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр (2019.05.22) хуралдаж, энэ сарын 28-ны 15:00 цагт Бага хурлаа зарлан хуралдуулахаар товложээ. Өнөөдрийн хуралдаанаар Хэнтий аймагт явуулсан нөхөн сонгуулийн урьдчилсан судалгааг танилцуулсан байна.

Сонгуульд оролцох нам, эвсэл нь энэ сарын 24-28-ны хооронд нэр дэвшигчээ сонгон, нэр дэвшигчийнхээ баримт бичгийг энэ сарын 31-ний дотор Сонгуулийн Ерөнхий Хороонд хүргүүлэх учиртай. Тиймээс МАН ирэх мягмар гарагт болох Бага хурлаараа УИХ-ын 42 дугаар тойргийн нөхөн сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчийг тодруулах юм байна.

СЕХ нам, эвслээс нэр дэвшигчдийн баримт бичиг бүрэн гүйцэд, нэр дэвшүүлэх үйл ажиллагаа хуулийн дагуу явагдсан эсэхийг нягтлан шалгаад, ирэх сарын 7-ны дотор бүртгэх эсэх асуудлыг шийдвэрлэж тогтоол гаргана.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй