Сонгосон дунгаар тань сонжъё

2019-05-22 17:321min0
023

Олон хүний хувьд дун харахаар далай тэнгис, эрэг, нар санаанд буух биз ээ. Харин Хятадад энэ нь эмэгтэй хүний “инь” энергийг илтгэж, сартай үйлчлэлцдэг. Түүнчлэн үхэл, дахин төрөхийг бэлгэддэг байна.

Зураг дээр гурван төрлийн дун байна. Үүнээс та хамгийн ихээр таалагдсан нэг дунгаа сонгоорой.

Дун №1

Таны амьдралд хүндрэл бэрхшээлүүд байсан. Харин та стрессийн нөхцөл байдлаас яаж гарахаа сайн мэднэ. “Таны аминд хүрээгүй бүхэн таныг илүү хүчирхэг болгоно”. Энэ бол таны уриа. Гэхдээ таны хатуу чанарын ард эерэг, эмзэг хүн оршдог.

Та сөрөг хүмүүсийг хүлээн авахдаа тааруу. Тиймээс ч тэднийг өөрчилье ч гэхгүйгээр хажуугаар нь өнгөрдөг хүн. Та амьдралдаа аз од нь гийсэн хүн бөгөөд ойр тойрныхон тань таныг хайрлаж, үнэлдэг.

Дун №2

Та бол яг л нарны туяа юм. Та бүгдийг эерэг сайхан сэтгэлээрээ бүлээцүүлэхийг хүсдэг. Гэвч энэ нь мөнхөд үргэлжилнэ гэж байхгүй. Хүмүүс таны зөөлөн зан чанарыг мэдэрч, анхаарал халамж, эелдэг занг тань багагүй ашигладаг. Тиймээс эрч хүчээ гамна. Танд ч бас эрч хүч хэрэгтэй шүү дээ.

Та төгс зүйлд тэмүүлэгч. Амьдрал тэнцвэртэй, тогтвортой байх нь танд таатай санагддаг. Эсрэг тохиолдолд сэтгэл түгшиж эхэлдэг. Гэхдээ өөрийгөө бүү зовоо, бүх зүйл болдгоороо л болоод өнгөрнө.

Дун №3

Хэрвээ та энэ дунг сонгосон бол та бусдыг дэндүү их анхаарал халамж тавьсаар ядарч сульджээ. Гэхдээ гэр бүл, ажил, найз нөхдөдөө өгсөн сайн сайхан бүхэн эргэн ирнэ. Та өөрөө хаврын цэцэг мэт дэлгэрэх хэрэгтэй байна. Хүсэл мөрөөдлөө биелүүлэх цаг тань иржээ. Та амрах эрхтэй. Бусад нь ажиллаж л байг.

Эх сурвалж: lifter.com.ua

 

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй