Google компани Хятадын Huawei компанид өгсөн андроид үйлдлийн системийн тусгай лицензээ цуцлахаар болжээ.
Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын засаг захиргаа Huawei компанийн бараа бүтээгдэхүүнийг үндэсний аюулгүй байдалд заналхийлж байна гэж дүгнээд өөрийн зах зээлд нэвтрүүлэхийг нь бүрэн хориглохоор болсон юм.
Гэхдээ АНУ-ын Худалдааны яамнаас уг хоригийг түр хойшлуулахаар болсон гэж мэдээлж байна. Тодруулбал, Huawei компани ирэх наймдугаар сарын 19-нийг хүртэл гурван сарын хугацаанд Google-тэй хамтран ажиллахаар болжээ. Тиймээс Huawei компанийн мэргэжилтнүүдэд өөрсдийн үйлдлийн системээ бүтээх илүү таатай боломж бий болох юм.
Хэрэв дурдсан хугацаа цаашид сунгагдахгүй бол Huawei компанийн гар утаснууд андроид системийн шинэчлэлт, сайжруулалтыг авах эрхтэй болж, Google-ийн appstore, gmail зэрэг андроид системд багтдаг үйлчилгээнүүд хаагдах аж.