Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2019 оны эхний дөрвөн сард урьдчилсан гүйцэтгэлээр 5.3 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 806.2 (17.9%) тэрбум төгрөгөөр өссөн байна. Үүнд уул уурхай, олборлох аж үйлдвэрийн нийт үйлдвэрлэл өмнөх оны мөн үеэс 678.7 тэрбум төгрөгөөр буюу 21.1 хувиар, үүнээс нүүрс олборлолт 566.4 тэрбум төгрөг буюу 50.3 хувь, металлын хүдэр олборлолт 134.5 тэрбум төгрөгөөр буюу 7.9 хувиар тус тус өссөн нь голлон нөлөөлжээ.
Үндэсний статистикийн хороо