09:00 цагт Дэлхийн хэмжил зүйн өдрийг тохиолдуулан “Үндсээрээ сайжирсан хэмжлийн нэгжийн олон улсын (SI) систем” семинар, хэлэлцүүлгийг зохион байгуулах гэж байна. Хэзээ:2019.05.21-нд 09:00-12:00 цагт семинар, 14:00-16:30 цагт хэлэлцүүлэг Хаана: МУИС-ын номын сан 5 давхар 502 тоот Холбогдох утас:90910510

10:00 цагт Монгол Улсын Ерөнхий сайдын тэргүүлдэг Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн хурал Төрийн ордны Нутгийн удирдлагын танхимд болно. Холбогдох дугаар: 8002 7744

10.00 цагт НМХГ-ын 5 давхарын хурлын танхимд төрийн болон төрийн бус өмчийн сургуулийн өмнөх боловсролын байгууллага, цэцэрлэгүүдэд хийсэн хяналт шалгалтын талаар мэдээлэл хийнэ. Холбогдох утас 91887887

10:00 цагт Нийслэлийн ИТХ-ын ТэргүүлэгчидЗДТГ-ын “А” зааланд хуралдана. Хуралдаанаар Хүүхдийн хүчирхийлэл, хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр хэрэгжүүлж буй ажлын явцыг сонсож, “Улаанбаатар хотын нутаг дэвсгэрийн бүсчлэлийн дүрэм”-ийн төслийг батлах, Нийслэлийн өмчид хөрөнгө бүртгэж авах, Тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулах зэрэг найман асуудал хэлэлцэнэ. Холбоо барих утас: 70119921, 86863998

11:00 цагт Тээврийн цагдаагийн албанаас Монгол Улсын замын хөдөлгөөнийг дүрмийг сурталчлах, Улсын хэмжээнд зохион байгуулах Бяцхан зорчигч аяны талаар болон Нээлттэй хаалганы өдрийн талаар хэвлэлийн бага хурлыг тус албаны 2 давхарт 208 тоот өрөөнд зохион байгуулна. Холбогдох утас Б.Лхагважаргал 99091210

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн