Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын иргэд тээврийн хэрэгсэл зорчих боломжгүй газар гүүр барьжээ. Тус сумын 56 иргэн гүүр барихад хандив өргөж, нийт 900 гаруй мянган төгрөгийн өртгөөр зориулалтын модон гүүр ашиглалтанд оруулжээ. Стандартын тэмдэг тэмдэглэгээнүүдийг суулгасан аж.