Өнгөрсөн амралтын өдрүүдэд ихэнх нутгаар цаг агаар хүндэрсэн тул болзошгүй аюулаас сэрэмжлүүлэн зарим чиглэлийн замыг хаасан.
Тодруулбал, Улаанбаатар-Говьсүмбэр-Дорноговь, Улаанбаатар-Дундговь-Өмнөговь чиглэлийн авто замыг тавдугаар сарын 18-ны 20.00 цагаас тавдугаар сарын 19-ний 11.00 цаг хүртэл, Улаанбаатар-Хэнтий-Дорнод-Сүхбаатар аймгийн чиглэлийн авто замыг тавдугаар сарын 19-ний 8.00 цагаас 20-ны 11.00 цаг хүртэл түр хааж, авто тээврийн хөдөлгөөнийг зогсоох тушаалыг Зам тээврийн хөгжлийн сайд гаргасан.
Энэ дагуу өнөөдөр Хэнтий, Дорнод, Сүхбаатарын замыг нээж замын хөдөлгөөн хэвийн үргэлжилж байна.