Гамшгаас хамгаалах талаар төрөөс баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах, гамшгийн эрсдэлийн тойм судалгааг засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн түвшинд хийж, эрсдэлийн түвшинг анхан шатанд тодорхойлох зорилготой ОБЕГ-аас томилогдсон ажлын хэсэг Говьсүмбэр аймагт ажиллаж байна.
Ажлын хэсгийн бүрэлдэхүүн гамшгийн эрсдэлийг үнэлэх эрх зүйн орчны шинэчлэл, шинээр батлагдсан заавар, аргачлалын талаарх танхимын сургалтыг Говьсүмбэр аймгийн Засаг даргын захирамжаар томилогдсон ажлын хэсгийн гишүүдэд зохион байгуулж байна. Сургалтын хүрээнд тус аймгийн гамшгийн эрсдэлийн тойм судалгааг хийж, тус үнэлгээг үндэслэн аймгийн гамшгаас хамгаалах төлөвлөгөөг шинэчлэн боловсруулах юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.