Бөхийн галуудын анхдагч бөхийн “Увс нуур” галын 20 жилийн ойд зориулсан 256 бөхийн барилдаанд улсын аварга С.Мөнхбат түлүүлж улсын аварга Н.Батсуурь үзүүрлэжээ. Бөхийн “Увс нуур гал” гал 20 жилийн ойн баяраа хийж, удирдлагууд нь ажлаа дараагийн хүнд нь шилжүүлсэн бөгөөд уг галын шинэ даргаар БОАЖ -ын сайн Н.Цэрэнбат томилогдсон юм.
Өнгөрсөн хугацаанд галын даргаар хууль зүйн сайд асан Д.Дорлигжав, менежерээр нь УДЭТ -ын дарга Д.Цэрэнсамбуу ажилласан бөгөөд Увс аймгаас төрөн гарсан бөхчүүдийн амжилт тэдний хэрэгжүүлсэн бодлого, үйл ажиллагаатай холбоотой байсан гэдгийг барилдааны үеэр улсын цолтой бөхчүүд тэмдэглэн хэлсэн юм.